"Нэг хаалга - Нэг шинжилгээ" арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт өчигдөр явагдаж 120 мянган иргэнээс PCR шинжилгээ авчээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.
ЖИЧ: Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.