Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Энхтайван сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй ярилцжээ

Гадаад харилцааны cайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И-тэй өчигдөр /11.15/ утсаар ярив.Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа COVID-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж, өндөр түвшний айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Цаашид COVID-19-ийн халдвар хоёр улсын хооронд дамжаагүй амжилтыг бататгахын төлөө халдвараас сэргийлэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, эмчилгээ, оношилгооны чиглэлийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхээ нотлов.
Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах, эрчимжүүлэх нь цар тахлыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах чиглэлээр хоёр талын мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, уялдаатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ