Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд Архангай аймгаас Улаанбаатар ирсэн иргэнийг товчоогоор нэвтрүүлээгүйн улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, товчоогоор орж ирэх гэсэн иргэний бие муудаж, яаралтай нэвтрэхийг хүссэн ч тухайн газарт байсан эмч нар дээрээс оруулахгүй байх чиглэл өгсөн хэмээн оруулаагүйн улмаас тухайн иргэн машин дотроо харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Харин УОК-оос талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мөн цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болгосон байна.
Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байгаа аж.