Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар экспортод чиглэсэн бүс нутагтаа “Эрүүл бүс” байгуулах шийдвэр юм. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цогтцэций, Ханбогдын чиглэлийн бүс нутагт чангатгасан хүчний хамгаалалт авч иргэдийг нь PCR шинжилгээнд хамруулахаар болсон юм.
Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Хайрхан баг Цагаан хад сууршьлын бүс болох “Тайван зогсоол” халдвар хамгаалалтын дэглэм, тэг заасан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Өнгөрсөн намар ашиглалтад орсон энэхүү “Тайван зогсоол” нь 2500 ачаатай автомашин зогсох нэгдсэн зогсоолтой, зочид буудал, дэлгүүр, хоолны газар гээд бүх шийдлийг багтаасан жолооч нарын эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлсэн газар байх шийдэлтэй. Гэвч энэ зогсоол халдвар тархах эрсдэлтэй бүс болчихоод байгаа талаар жолооч нар мэдээлж байна.
Шийдвэр гаргагчдын зүгээс энэ зогсоолын жолооч нарт 100 хувь ашиглуулах шийдлийг олсон байгаа юм. Ингэхдээ БНХАУ-ын талд нүүрсээ буулгаад эргэхдээ “Тайван зогсоол”-д багадаа долоо хонох ёстой. Үгүй бол Цагаан хаднаас нүүрс ачуулахгүй.
Гэтэл үүнээс үүдэн тус газар маш их бөөгнөрөл үүсэж, халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж эхэлсэн байна. Тодруулбал, “Тайван зогсоол”-ын хоолны газарт маш олуулаа хооллож, буудалладаг гээд цар тахлын үе дэх халдвар хамгаалалтын дүрэм журам огт мөрдөгдөхгүй байгааг жолооч нар мэдээлж байна. Тэдний зүгээс “Тайван зогсоол гэх маш гоё нэртэй газар жолооч нарыг зүгээр шулж байна. Хамгийн гол нь нэгэнт мөнгө аваад үйлчилгээ үзүүлж олон хоногоор жолооч нарыг байрлуулахаар зохион байгуулж байгаа бол ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмээ дээд зэргээр сахих ёстой. Гэтэл бүх 00 бөглөрсөн, гар угаах газаргүй гээд маш асуудалтай байна” гэлээ.
Иймээс хариуцсан яам агентлагууд, орон нутгийн удирдлагууд “Тайван зогсоол”-ын үйл ажиллагаанд хяналт тавих зүй ёсны шаардлага үүсээд байгааг сануулан хэлэх нь илүүц биз.
Tumen.mn