Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын автозамыг Нүхтийн замтай холбоно


 
Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд энэ сарын 11-ны өдрийг хүртэл автозамыг хаахаар болжээ.
Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од “Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг  4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох замын ажил хийгдэнэ. Энд автозамд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр автозамыг холбох ажил хийгдэх юм” гэв.
Тус автозамыг хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөж байна.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ