Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарь-Эхийн замыг өнөөдрөөс 15 хоног бүрэн хаана

БЗД-ийн 27-р хороо, 2-р хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг өнөөдөр /2020.07.27/-ийн 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.
Эхний ээлжинд "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг наймдугаар сарын 11-ний 08:00 цаг хүртэл бүрэн хаана. Тиймээс тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхаарууллаа.
Тухайн нутаг дэвсгэрт амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ