Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“ХҮҮ МИНЬ ДЭЭ” аргаа барсан аавын захиас

Ээ халаг ээ халаг. Хүү минь дээ, чи минь, даанч яав даа. Эхээс төрж, сүү амласан болохоос чөтгөрөөс гарч аpxиар ундаалж өсөөгvй шүү, чи. Ингэж ч хорвоогийн мөчийг хороохын түүс болж хоёр олдохгүй ганцхан биеэ хордуулж явах гэж дээ… Аав нь цагтаа ууж явсан. Гэхдээ чам шиг өөдтэй бүхнээ үгүй хийж, өнгөтэй бvхнээ гундтал ууж байгаагүй юм шүү. Тэр тусмаа уруу дорой яваадаа бусдаас бурууг хайж, ухаарч сэхээрэхгүй, түүгээрээ шалтаглан ууж бүр ч үзээгvй. Амьдралд, мэдээж, хүнд, хэцүү үе зөндөө л байдаг. Алдар хvндэд толгой эргэм ч үе бас байдаг. Төөрч будилахад их амархан амьдралын энэ нугачаанд төрсөн биеэ, гэр бvлээ тэтгэж явах нь заяа бус уу.
Үлгэрлэвээс, амьдрал гэдэг өтгөн мөчирт өндөр модонд хүн хэмээх жижигхэн төөлvvр заяа гэх замаа зурж авирахтай адил юм шүү. Алхам тутамдаа сонголт хийх заяаныхаа зурагт, хүрэх мөчрөө алдаж сонговол орой, үзүүрт нь хүрдэггvй юм шүү, хүү минь ээ. Хаалгаа мөргөн, багтаж ядан орж ирэх чамайг хадаг дэлгэж, сүү барьж угтах байсан гэж үү. Ханийн чинь үглэх түмэн зөв шvv дээ. Халамцуу чамд хадаг өргөж, сүү дээжлээд ч буян болох биш. Харин ч, өдөржин ширээ тойрон бөмбөг хөөж, шил хоослон зугаацаж явахад чинь замын тоосыг захын тоос болтол гvйж, худалдахдаа худалдаж, хулхидахдаа хулхидан байж бараагаа заран, бага багаар ч гэсэн олох гэж, олсноо хvргэх гэж ядаж явдаг шvv дээ, хань чинь.
Орон гэртээ шvдэнзний ч нэмэргvй байж, чи, шvдээ зуун гараа зангидан битгий давшил аа, шvлс vсэргэн хоолой шахан битгий хашгич аа. Хэрүүлийн бузар vгсийг амны уншлага болгож, хэрсэн бухын харцаар ханиа битгий сүлбэ ээ… Согтуурлын манан сууж, уурслын улаан цус хурсан энэ нvдэнд оч гялалзаж байсан үеийг аав нь санаж байна аа. Тэгэхэд чи, аав аа, хүү нь ханьтай боллоо гэж баярлан догдолж байсан сан. Дотор чинь дүрэлзээд нүдээр чинь цацарч байсан тэр их хайр хаачив аа. Хайр чинь унтарч, хайраа мартсан юм гэхэд хvн сэтгэлээ яасан бэ, хүү минь. Ярилцан байж ойлголцдог болохоос зангидсан нударгаар ойлголцоно гэж хэзээ ч үгүй шүү, ухаар л даа, хүү минь. Унтаад өгөөч дээ, хүү минь. Уйлах ч биш дуулах ч биш гонгинож, учирлах ч биш илтгэх ч биш бувтнаж суухаар унтаад өгөөч дээ, хүү минь. Хундага хундагаар урсан орох аpxи тархийг чинь уусгаад худал, үнэнийг ялгах ч сөхөөгүй бурж суух юм даа. Урьд нь ухаан бодол тэнгисийн давалгаа мэт цалгилдаг байсан уурагт улаан хэнээ, хоосон цэцэрхэл vлджээ. Харин хүн сонсоод чихээ дармаар тэнэглэлээ хэзээ ч өөрөө мэдэхгүй дээ, хөөрхий, бас хэзээ ч хvлээн зөвшөөрөхгvй… Хэрвээ би дэргэд чинь байсан бол миний vг чихэнд чинь чийртэй санагдаж, ухаарал биш ундуйцал тєрvvлэх байсан байж болох юм аа. Гэхдээ, хүү минь, унтаж байгаа биш унтарч байгаа толгойд чинь ухаарлын гэгээ татаасай гэсэндээ аав нь нойрмог, дvйнгэ тархийг чинь хатуу vгээр балбаж суунаа.
Золоор олдсон залуу насаа хэдэн гудамж, замын дунд хээр төөрсєн эргүү төлөг мэт эргэлдэн өнгөрөөх нь үү. Тулга тойрсон хэрvvлээс өөрийг сонсдоггvй, сонссон ч ойлгодоггvй, бодол нь хүртэл хvртэл хvрээтэй, сэтгэлгээ нь хүртэл хайрцагтай энэ ертөнцийг туулна гэж vv. Хорвоогийн нас урт, хvний нас богино шvv, өнгөрөх мөч болгоныг сvvлийнх юм шиг санаж, сэрж, сэтгэж, амжиж, ахиулж яваач дээ, хvv минь. Хvн сэтгэлээ нээж хажууд чинь хэвтээ ханиа нэг хараач. Тунгалаг хархан нvдэнд инээмсэглэл биш нулимс дvvрэн байна. Биед нь хөх толбо ургаж сэтгэлд нь хvйтэн салхи исгэрэх тэр чамайг архины нэвширсэн эхvvн vнэртэй чинь хамт vзэн ядах болжээ. Харин сэтгэл нь vргэсэн адуу мэт чамаас холдож байхад бие дотор нь гэрэл цацраан ураг бvрэлдэн, ойртож байна шvv, хvv минь. Удаан хvлээсэн vр чинь уярал хайр дээр биш, улангассан тачаал дээр цэцэглэж байна. Ээж нь бие махбодиороо ч мэдээгvй байгаа энэ сайхан мэдээг аав нь чамд эхлээд дуулгая аа. Зүрх сэтгэлээ сонсож сураагvй сэргэг үед чинь биш, зvvд нойронд чинь аав нь чамд хэлээд єгье. Чиний хvv унгалдан давхих унага болон зvvдлэгдэнэ. Харин чи дураараа эрхлэн давхих тvvнийг гуруйлан дуудаж єєрийн болгон ногтолж аваарай. Нүглийн хар үйлээр ташуурдан хөөж болохгvй шvv. Тэгвэл мянга хvсээд, тvм дуудаад, эргэхгүйгээр, салхи татуулан давхин одно. Амаа ч олохгүй сарвалзах жижигхэн гарыг атгаж, сvv vнэртэх зөөлөн зулай үнсэх болно. Анд найз нартаа атаархах биш, бахархан бардамнах болно.
Тvvний тулд алхсан мөр бvрээ эргэн харж бай, алдаа гарах нь юу магад. Хэлэх vг бvрээ урьдчилан цэнэж бай, хvний сэтгэлд сэв суулгах вий. Дургүйгээ ч хийх болно. Дуртайгаасаа ч татгалзах болно. Хvн шиг явахын цагт хєрсєн сэтгэлийг дулаацуулж болно шvv, хvv минь. Үртэй боллоо гэдэг бол урсаад өнгөрөх нэгэн жаргал биш, vргэлж мөнх чамайг дагаж явах нэгэн үүрэг шүү, ойлгоорой. Үхтэл үр харам гэж ярьцгаадаг. Үнэндээ, хүмүүс үүнээс цаад хязгаарыг нь мэдэхгүй, хүрч чадахгүй болохоор л тэгж ярьцгаадаг юм байна аа. Удмын хэлхээ гэдэг мөнхийн хэлхээ юм шvv. Нүглийн бараан сүүдрээ хүү дээрээ битгий тусгаарай даа, хүү минь ээ. Дэргэд чинь байсангvй гэж чи надад гомдлох хэрэггvй. Аав нь чамтайгаа өдөр, шөнө, өглөө, оройг vл ялган өвдөж зовоход чинь ч, өлсөж ядрахад чинь ч, буруутаж, доройтоход чинь ч, баярлаж, цэнгэхэд чинь гэрэл, сvvдэр мэт хамт байдаг шvv. Алган дээрээ тавьсан мэт чамайг харж, амьсгал чинь мэт чамайг дагаж явдаг. Агаарт ууссан усан чийг мэт хөдөлгөх гар, хөрвөөх биегvй болсон би чинь сайн явахад чинь баярлан хөөрөвч хашгирах хөвчгvй, саар явахад чинь санаа алдавч ёгхийн хатгах зvрхгvй ч санаанд чинь биш сэрэхvйд чинь vглэхдээ vглэж, учирлахдаа учирлаж, бурууг чинь зэмлэж, баярыг чинь хуваалцаж явдаг шvv. Улаан туяа татуулан өглөөний нар мандаж нэгэн шинэ өдөр эхлэх мэт ухаарлын наран дор өнөөдөр шинэ хүн болон сэрээрэй. Яагаад гэвэл чи одоо эцэг хvн – жинхэнэ эр хvн шvv, миний хvv. Хvv минь дээ…
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ