Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумандулсын төсвийннэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилга барьж,ашиглалтад оруулжээ.
Шувуухай цэцэрлэгньанх 1961 онд нуурын хөвөөнд хоёр гэрт дөрвөн багш, 25 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө Д.Хишигсайхан эрхлэгчийн удирдлага дор 20 гаруй багш ажилтан,160 гаруй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.