Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Гар тэжээлээ бэлтгэж сурцгаая” аяныг зарлаж өнөөдрийн байдлаар500 кг гар тэжээл бэлтгэнтөвлөрүүлсэн байна.
Энэхүү аянаартүүхий эд ашиглан тэжээл бэлтгэх зөвлөмж, аргачлалыг гарган сумд болон аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар малчин, мал бүхий иргэд 138.2 мянган тн хадлан, 36.1 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгавар өгсөн байна. МөнЗасгийн газрын тогтоолоортусаймаг нийт 4650 тн өвс, 1230 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөнөөсаймгийн нөөцөд 17.5 тн өвс 50 тн тэжээлбайгаа аж.
Харин аймаг дотооддоо буюу өөрийн сумаас хадлан бэлтгэх бололцоотой Цээл,Аргалант, Угтаалцайдам, Сүмбэр, Жаргалант, Баянцогт, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумаас36596.3 тнхадлан, 3591 тн ногоон тэжээл, 321.6 тн үйлдвэрийн тэжээл, 90 тн дарш, давсхужир шүү 108 тн, 905 тн гар тэжээл тус тус бэлтгээдбайгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.