Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архины хордлоготой холбоотой дуудлага нэмэгджээ



Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвд 8 дугаар сарын 11-31-ний хооронд нийт 380 дуудлагаирсний22 нь архины шалтгаантай буюу хордлоготой холбоотой дуудлага иржээ.

Иймээсиргэдийг архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэн нэгнийг архиар шахах соёлгүй зангаас татгалзах шаардлагатай байнагэдгийг Хөвсгөл аймгийнЭМГ-ынхалдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргалонцолж байлаа.

Архины хордлого нь ухаан балартах, тэнцвэрээ алдах, бөөлжих, таталт өгөх, амьсгалтүргэсэх, мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед бүлээн ус өгч, тайвшруулж, хүйтэн жин тавьж яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэйг анхааруулж байв. Мөн хүйтэн шүршүүрт оруулах, кофе уулгах, нэмж согтууруулах ундаа өгөх хориотой гэнэ. Тус аймгийн хэмжээнд 320 орчим иргэн архиныхамааралтай гэсэн тоон судалгаа байдаг ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ