Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Цэнхэр алт” аяныг зарлажээ



Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн ДэлгэрмөрөнШишхэд голын сав газрын захиргаанаас "Цэнхэр алт” аяныг зарлажээ. Тус аяны хүрээнд усны тухай хуулийг сав газрын хэмжээнд бүх түвшинд сурталчлах, бохирдуулагч нь төлбөр төлөх, урамшууллын шинэ системийг хэрэгжүүлж хэвшүүлэх, зөрчилд хариуцлага тооцох талаарх мэдээлэл өгөх, тусгайлан сэдвийн хүрээнд уралдаан зарлаж  олон нийтэд таниулах зорилготой юм.

Иргэдэд усыг үйлдвэрлэдэггүй, усыг савладаг, усаа дагаж хөгжинө, усны олон нийтийн оролцоог хангая, их бохирдуулагч нь их төлнө, усны экологийн тэнцлийг хангая, ус ба уур амьсгалын өөрчлөлт, усны зохистой хэрэглээг хэвшүүлье, усаа хайрлая гэсэн мэдээ мэдээлэл, уриалга, постер, видео, контентыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран  хүргэнэ. “Цэнхэр алт” аян 9 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг сар үргэлжлэх ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ