Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойд зүгт, 60 километрын зайтай “Шаргалжуут”-ын рашаан сувилалыг монголчууд андахгүй. Анх 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын хутагт хувилгаадууд уг рашааныг судалж, хүн ардыг эмчилж ирсэн эртний түүхтэй. “Шаргалжуут”-ын халуун рашаан нь анагааж эмчлэх чанар, эмнэлзүйн ач холбогдол, байгалийн өвөрмөц тогтолцоо, байгалийн жамаар ундран гарах хэмжээгээрээ дэлхийд хосгүйд тооцогддог. Харамсалтай нь, эртний түүхтэй энэхүү рашаан сувилал өнөөдөр ЦААЗЫН ТАВЦАН дээр иржээ.
Тус рашаан сувилалд жилд 10 гаруй мянган хүн ирж, эмчлүүлдэг. Рашаан эмчилгээг жил алгасахгүй хийх эмчилгээний стандарт, заавартай байдаг.
Тус рашаан сувилалд жилд 10 гаруй мянган хүн ирж, эмчлүүлдэг. Рашаан эмчилгээг жил алгасахгүй хийх эмчилгээний стандарт, заавартай байдаг. Гэвч, ирэх есдүгээр сараас Улсын Мэргэжлийн ерөнхий газрын шийдвэрээр “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг хаах асуудал яригдаж байгаа аж. Хэрэвзээ уг рашаан сувилалыг хаавал иргэдийн эмчилгээ тасалдах эрсдэл нүүрлээд байна.
“Шаргалжуут”-ын халуун рашааныг устгаж, газрын гүний дулааны цахилгаан станц барих нэрээр их мөнгө олох зорилготой улс төр, бизнесийн бүлэглэл 2013 оноос эхлэн өнөөг хүртэл рашааны орд газрыг булааж авахаар улайран дайрах явдал сүүлийн үед эрчимжиж эхэлжээ. Тодруулбал, монголчуудын зорин очих дуртай тус рашаан сувиллыг хааж, гүний цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэх зарим хүмүүсийн мөнгөний сонирхол энэхүү рашаан сувиллыг “үхлийн ирмэгт” аваачих болсныг нутгийн иргэд шүүмжилж байна.
“Шаргалжуут”-ыг хааж, газрын гүнд байгаа галт уулын халуун хайлмаг дээр гүний цахилгаан станц барьснаар Баянхонгор аймаг экологийн сүйрэлд орох эрсдэлтэйг байгаль экологчид болон эдийн засагчид анхааруулж байгаа юм. Гүний станц нь цэвэр ус маш их ашигладаг учир ойр орчмын бүх гол, булаг ширгэж хуурайшиж намагших эрсдэлтэй. Мөн газар хөдлөлт эрс ихэсдэг болохыг газарзүйн эрдэмтэд хэлж байна. Нөгөөтэйгүүр, гүний станцын цэвэр усны хэрэглээг Баянхонгор аймгийн цэвэр усны нөөц нэг сар ч хангаж чадахгүй аж.
“Шаргалжуут”-ын рашаан сувиллын газрыг “дээрэмдэх” асуудал 2013 оноос эхэлж, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарамт шахалтаар рашаан сувиллыг хаах асуудал өнөөдөр ид хөндөгдөж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэхэн дарга Т.Гантулга анхны ажлын томилолтоо Баянхонгороос эхлүүлж, “Шаргалжуут” дээр 28 хүнтэй десант буулгасан нь ард түмэнтэйгээ “Хүчээ нэгтгэх” уриатайгаар үнэмлэхүй олонх болсон МАН жижиг дунд үйлдвэр, эрхлэгчдээ дарамтлах болсны бодит нотолгоо гэж хардах үндэслэл байна. “Шаргалжуут” рашаан сувилалд 160 хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.
“Шаргалжуут”-ыг хааж, газрын гүнд байгаа галт уулын халуун хайлмаг дээр гүний цахилгаан станц барьснаар Баянхонгор аймаг экологийн сүйрэлд орох эрсдэлтэйг байгаль экологчид болон эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Гэвч, аймгийн удирдлагууд асан Г.Батжаргал, Б.Батсуурь нар нь Японд Элчин сайдаар сууж асан С.Хүрэлбаатартай нийлж, нутаг усныхаа рашааныг сүйдэлж, мөнгөөр зарах сонирхолтой байна уу гэх хардлага байна. Учир нь, “Шаргалжуут” компанийн зүгээс тус рашааныг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг гурван жилийн өмнөөс гаргасан ч өнөөг хүртэл нутгийн удирдлагууд хүлээж аваагүй нь нутгаа зарах гэсэн сонирхол байна уу гэх хардлага төрүүлж байна. Хэрэвзээ нутгаа, рашаан сувилалаа боддог удирдлагууд бол аль хэдийнэ “Шаргалжуут”-ыг төрийн хамгаалалтад авах ёстой байв. “Шаргалжуут”-ын зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулах, газрын төлбөрөө төлөх хүсэлтээ удаа дараа тавьсаар буй ч орон нутгийн удирдлагууд нь хүлээж авахгүй байгаа нь ондоо сонирхол агуулж байна гэх хардлага ч төрүүлэх болсон.
Хэнтийгээс сонгогдсон түшээд орон нутгаа хөгжүүлж, бүтээн байгуулахад анхаарч байгаа бол Баянхонгорын улстөрчид байгалиа сүйтгэж, ЖДҮ эрхлэгчдээ дарамтлах болсон нь харамсал төрүүлж байна. Тиймээс тус аймгийн иргэд Ерөнхийлөгч Х.Батттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нарт хандан цаазын тавцанд зогсож буй “Шаргалжуут”-ын рашаан сувилалыг авраач гэж хүсэж байна.