Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Фото: Дорноговь аймгийн "Нүдэнгийн хонхор"


Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 80 км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн багийн төв энд байрладаг. Уг газарт Нүдэнгийн хадны завсараас гардаг ходоодонд сайн рашаан, оролцоох тойрмоос нь ходоодонд сайн гэж амны хужир авдаг бөгөөд малчид мал хүн өргөнөөр хэрэглэдэг. Зүүн талд нь “Хөх өндөр” хэмээх тахилгат овоо байдаг. Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдмын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай. Нүдэнгийн хийд 1945 оноос 1960 он хүртэл сэргээгдэн ном хурж байсан. Одоо бурхан шүтээн нь Гандан тэгчлин хийдэд очсон гэдэг. Нүдэнгийн хийдэд ноён хутагт Данзанравжаа Түгээмэл элбэгтийн 2-р оны хавар Далантүрүүгийн рашаан орох замдаа морилон саатаж байсан гэх яриа байдаг. Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэдэг бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг бөгөөд хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг онцлогтой гэдэг.

Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.
12231122321223312234122351223712238122391224012241
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ