Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Модуль нэг сургалтыг энэ сарын 20-24-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж байна.
Уг сургалтыг Шинжлэх ухаан технологийн их сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын багш нар удирдан явуулж буй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд, уул уурхай бүхий сумдын 25 бизнес эрхлэгчид, төлөөллүүд хамрагдлаа.
Энэхүү сургалтаар оролцогчид бизнес төлөвлөлт хийх, бизнесийн харилцаа, албан бичиг төлөвлөх, маркетинг, зах зээлийн судалгаа хийх, борлуулалтыг нэмэгдүүлэх арга техникт суралцах зэрэг ур чадвараа дээшлүүлэх аж.