Завхан сумын сургуулийн гал тогооны барилгад их засвар хийгдэж, байнгын ажиллагаатай болсон байна. Энэхүү барилгын засварын ажлыг улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Эрдэнэ дэглий” компани хийжээ.
Малчдын хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, сургалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн гал тогооны барилгад их засвар хийснээр дотуур байрны хүчин чадал нэмэгдэж, илүү олон хүүхдийг хүлээн авах боломжтой болоод байна. Завхан сумын сургуулийн дотуур байр нь анх 1990 онд 80 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орж байжээ.