Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зохих журмын дагуу импортлоогүй 60 тн тарвас тээвэрлэсэн зөрчлийг шийдвэрлэлээ



Интердесижн гүний гаалийн хяналтын бүсэд Алтанбулаг боомтоор Инвайлабле ХХК-ны ОХУ-аас хөргүүртэй 3 автомашинаар импортолсон 60.0 тн тарвасанд хяналт шалгалт хийхэд зохих журмын дагуу импортлоогүй тээвэрлэсэн зөрчил илэрлээ. Тарвасаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад ургамалын хорио цээрийн шаардлага хангасан тул хилээр нэвтрүүллээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.22 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6-ын 1-т заасан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд тэмдэглэл үйлдэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэвэр ноогдууллаа. Тус компани анх удаа олон улсын хүнсний тээвэр хийж байгаа тул зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ