Өвөрхангай /МОНЦАМЭ/.2020 оны Орон нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа 10 дугаар сарын 15-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан аймгийн Сонгуулийн хороо хурлаа хийж, сонгуульд оролцох нам эвслийг бүртгээд байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө илэрхийлэх ёстой бөгөөд Сонгуулийн хороо бичиг баримтыг хүлээж авсан өдрөөс хойш тав хоногийн дотор хурлаа хийн шийдвэрээ гаргах хуультай.
Энэ дагуу сонгуульд оролцохоор хүсэлт илгээсэн МАН, АН, МАХН, Үнэн ба зөв намын бичиг баримтыг нягтлан шалгаад хуулийн хүрээнд шаардлага хангасан хэмээн үзэж бүртгээд байна.