http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Америк сагсанбөмбөгч Индонезид цаазын ял авч магадгүй болжээ


Индонезийн “Тангэраг Хоукс” багт тоглодог Жарред Шоу хэмээх америк сагсанбөмбөгч цаазын ялтай гэмт хэрэг үйлдсэн байна.
Түүнийг Тайландаас марихуантай чихэр нууцаар хил давуулан оруулах гэсэн үйлдэл дээр нь баривчилжээ. Сүкарна Хатта нисэх онгоцны буудалд түүний 20 илгээмжийг шалгахад дотроос нь 870 граммын марихуантай чихэр гарчээ.
Индонезийн Цагдаагийн газрын үзэж буйгаар бол Жарред Шоу энэхүү марихуантай чихрийг багийнхаа тоглогчдод тарааж өгөх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Тэрбээр санаа сэтгэлээ амраах, тайвшрахад марихуан хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрөд, интернэтээр дамжуулан Тайландаас оруулж ирдэг гэдгээ ч хүлээжээ.
Индонезийн хуулийн дагуу хар тамхины төрлийн зүйл хил давуулан нууцаар оруулах үйлдэлд 20 хүртэлх жил хорих, мөн бүх насаар нь хорих, бүр цаазын ял ч оноох боломжтой ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ