http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна


Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо. 
Нээлтийн ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.
Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Өнөөдөр Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна.
Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.
Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана.
Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно.
 
 
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ