Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хагас зууны турш цаазын ялаа хүлээсэн япон эрийг цагаатгалаа


Японы Шизүоки мужийн шүүх 88 настай Ивао Хакамадагийн хэргийг дахин авч үзээд гэм буруугүй гэсэн шийдвэр гаргалаа. Мэргэжлийн боксчин асан Ивао Хакама 1966  онд ажиллаж байсан үйлдвэрийн даргаа гэр бүлийнх нь хамт хөнөөсөн хэрэгт холбогдсон юм. Хакамада баривчлагдсанаас хойш 20 хоногийн дотор хэргээ хүлээсэн байдаг. Гэвч хожим эрүүдэн шүүсний улмаас хилс хэрэг хүлээсэн болохоо мэдүүлжээ. Түүний өмгөөлөгч нар хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж баталсаар байсан боловч 1968 онд цаазын ял оноожээ. 1980 онд ялыг эцэслэн баталсан байна.
Шүүх 2014 онд хэргийн газраас авсан цусны ДНХ нь Хакамадагийнхтай таарахгүй байгааг тогтоон түүнийг сулласан байна. Гэсэн ч Японы Дээд шүүх доод шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж, шүүх хурлыг мөн оны 10 дугаар сард дахин явуулахаар шийдвэрлэжээ.  
 Япон эрийг  2011 онд цаазын ялаа хамгийн удаан хүлээсэн хүн гэж Гиннессийн номонд бүртгэн авчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ