Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорнод, Архангай аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ


Архангай аймгийн Цэнхэр суманд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан ойн түймэр, Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 10-нд бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар албаныхан мэдээллээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 915 га талбай өртөж шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулав.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ