Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Оскар”-ын шагналд шинэ номинац нэмэгджээ


Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи “Оскар”-ын шагналд шинэ номинацыг  нэмж оруулснаа танилцуулжээ. Тодруулбал, энэхүү нэр хүндтэй шагналыг каскадёрууд буюу киноны эрсдэлтэй үзэгдлүүдэд жүжигчдийг орлон тоглогчид хүртэх юм. Номинацыг “Achievement in Stunt Design” гэж нэрлэжээ.
“Кино урлаг үүссэн цагаас хойш хүнд эрсдэлтэй үзэгдлүүдийг найруулах нь кино бүтээлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн” хэмээн Академийн гүйцэтгэх захирал Билл Крамер, Академийн ерөнхийлөгч Жанет Янг нар мэдэгдсэн байна.
Энэ төрлийн анхны шагналыг 2028 онд буюу “Оскар”-ын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолын үеэр гардуулах бол шагналд нэр дэвших болзол болон санал хураалтын журмыг 2027 онд зарлах ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ