Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Netflix" болон "Sony" компаниас Уилл Смитийн кино төслийг зогсоожээ


Жүжигчин Уилл Смитийн удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байсан кино төслүүд Оскар дээрх явдлаас үүдэн зогсоход хүрсэн тухай "The Hollywood Reporter" мэдээллээ.
"Netflix"-ээс хийхээр төлөвлөөд байсан "Fast and Loose" кинонд Уилл Смит санах ойн бэрхшээлтэй гэмт хэргийн бүлэглэлийн даргын дүрийг бүтээх ёстой байсан ч уг киног бүтээх ажлыг түр хугацаанд зогсоогоод байгаа аж.
"Sony" кино компанийн "Bad Boys 4" киног мөн л зогсооход хүрсэн бөгөөд Уилл Смит Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академийн гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Хэдийгээр гишүүнчлэлээс татгалзсан ч нэр дэвших эрх түүний хувьд нээлттэй үлдэх аж. 
Цагдаагийн байгууллагын зүгээс Уилл Смитийг шалгаж эхлээд байгаа бөгөөд ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. 
 

https://news.zindaa.mn/44i7
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ