Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Смарт" сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ


Өмчийн маргаантай, өөрийн нэр дээрх сургуулийн байргүй ч байртай гэж зар тавин өнөөдрийг хүртэл эцэг эхчүүдийг хуурч элсэлт авсаар байгаа шалтгаанаар ерөнхий боловсролын "Смарт" бүрэн дунд сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх захирамжийГ Нийслэлийн засаг дарга гаргажээ. 
Эргэн сануулбал, Яармагийн арцатын аманд байрлах "Смарт" сургуульд 10-20 хүн халдаж сурах эрхэнд халдаж байсан талаар мэдээлэл өмнө нь гарсан. Тэгвэл тус сургуулийн захиргааны зүгээс дуучин Т.Баясгалантай өмчийн маргаантай гэдгээ хэлж байв. Тухайн өмчийн маргаан нь гуравдугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгосоноор төгсгөл болсон юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ