
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээд байсан юм. Харин чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул төслийг Засгийн газарт буцаалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл УИХ-ын нийт гишүүдийн олонхийн дэмжлэгийг аваагүй учраас төсөл санаачлагчид буцаагдлаа. Цаашдаа бид хариуцлагатай байх үүднээс УИХ-ын гишүүд болон олон нийтийн шүүмжлэлийн дагуу дэмжигдэхгүй унасан саналыг олон удаа санал хурааж босгодог байдлыг таслан зогсооно. Олон нийт УИХ-аас үүнийг хүсэж байгаа" гэлээ.