Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ. Ташрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчилсөн билээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ