
Хятадын газар хөдлөлт судлаачид Хятад болон хөрш зэргэлдээх бүс нутгуудад асар хүчтэй газар хөдлөх эрсдэл байгааг сэрэмжлүүлжээ.
“South China Morning Post” хэвлэлд бичсэнээр, Бээжингийн газар хөдлөлт судлалын агентлагийн судлаачид ойрын жилүүдэд Хятад болон хөрш зэргэлдээх бүс нутгуудад өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарт болсон шиг хүчтэй газар хөдлөх магадлал байгааг тогтоожээ.
Эрдэмтэд 1978 оноос хойших газар хөдлөлтийн идэвхжилтийн талаах мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр газар хөдлөлтийн үндсэн зургаан үеийг тодорхойлсон байна. Үүн дээр үндэслэн эрдэмтэд тус бүс нутаг газар хөдлөлтийн идэвхжилтийн шинэ үед орж болзошгүй байгааг онцолжээ.