Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын даргыг улираан томилуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Улмаар уг асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томиллоо.
Ийнхүү авлигатай тэмцэх байгууллагын түүхэнд анх удаа дарга нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын зэрэгцээ улиран ажиллахаар болов.