Куба Улсын парламентын депутатууд Мигель Диас-Канелийг ирэх таван жилийн хугацаанд Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр, Сальвадор Вальдесийг дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд улираан сонгов. Лхагва гарагт болсон Үндэсний ассамблейн X дугаар хууль тогтоох байгууллагыг үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон 462 парламентын гишүүд бүгд санал өгөх эрхээ эдэлсэн гэдгийг Үндэсний сонгуулийн зөвлөлийн ерөнхийлөгч Алина Бальсейро онцлон тэмдэглэжээ.
Нийт саналын хуудасны 460 нь хүчинтэй, хоёр нь хоосон байсан бөгөөд депутатуудын 97.66 хувь нь Ерөнхийлөгчийг улираан сонгохыг дэмжсэн бол 93.4 хувь нь дэд Ерөнхийлөгчийг дэмжсэн санал өгсөн байна. Нэр дэвшигчдийг танилцуулах үеэр хэд хэдэн депутат хоёр удирдагчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тэдний үйл хэргийг өндрөөр үнэлжээ.
Мөн улс орныг тун таагүй нөхцөл байдалд удирдан залж, хамтын үйл хэрэг, инновац, шинжлэх ухаан зэрэгт эн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхийлөгчийн ажлыг үнэлсэн байна. Түүнчлэн орон нутагт айлчилж, иргэдийн санаа бодлыг сонсож, иргэний нийгмийн төлөөлөлтэй байнгын холбоотой байсан зэрэг ажлын арга барил нь иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн гэдгийг мөн дурджээ.