Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Covid19"-ийн шинж тэмдэг, түүнээс сэргийлэх талаар...


Худал хуурмаг цуурхалд итгэх бус шинжлэх ухааны баталгаатай, мэргэжлийн байгууллагаас өгсөн эрүүл мэндийн мэдлэгтэй байж бид өөрсдийгөө төдийгүй бусдыгаа, улс эх орноо аюулт тахлаас бүрэн хамгаалж сэргийлж чадах юм.
Өвчний шинж тэмдэг:
1. Энгийн ханиад хүрсэн тохиолдолд хамраас нус (runny nose) гарч, ханиалга цэртэй (sputum) байх боловч корона вирусыг энгийн ханиад ба хатгаанаас ялгах хамгийн анхны шинж тэмдэг нь хуурай ханиалга (dry cough) бөгөөд нус огт гарахгүй! Энэ нь хамгийн хялбар ялгаж болох шинж тэмдэг юм.
2. Хуурай ханиалга ихсэж хоолой хуурайшиж аргаж хатах энэхүү анхны шинж тэмдэг нь 3-4 хоног үргэлжлэх ба амьсгалын зам хуурайшсанаар хоолой, залгиур хоолойд өвдөлт мэдрэгдэнэ. Энэ үед вирус амьсгалын замаар дамжин доошилж уушгинд хүрэх ба хатгаа үүсгэнэ. Энэ хүртэл хугацаа 5-7 хоног үргэлжилнэ.
3. Вирус нэгэнт уушгинд хүрч хатгаа буюу уушигны үрэвсэл болсон тохиолдолд өндөр халуурч амьсгалахад хүндрэлтэй болох ба бүх бие сульдаж байнга цээж давчдах мэдрэмж төрнө. Хэрвээ яг ийм шинж тэмдэг илэрсэн бол нэн яаралтай харьяа эрүүл мэндийн төвд очиж шинжилгээ өгөх хэрэгтэй.
Коронавирусын шинж чанар:
1. Уг вирус нь халуунд тэсвэргүй тул 26-27С температурт бүрэн устана. Ойр ойрхон халуун бүлээн ус уух нь эмчилгээ биш боловч вирусээс сэргийлэхэд нэн тустай арга юм.
2. Вирусын эсийн хэмжээ 400-500nm буюу ширхэг том учраас N95 стандартын маск төдийгүй энгийн хамгаалалтын маск ч бүрэн шүүх (filtering) буюу хамгаалж чадна. Жишээлбэл N95 маск нь вирусыг нэвтрүүлэхгүй 6 цаг хамгаалж чадах бол бусад энгийн маск 2 цаг хүртэл нэвтрүүлэхгүй барих боломжтой.
3. Уг вирус нь төмөр гадаргуу дээр хамгийн удаан амьдрах чадвартай буюу 12 цагаас дээш идэвхитэй хэвээр байж чадах тул хаалганы бариул зэрэг төмөд эд зүйлд хүрэхдээ заавал бээлий хэрэглэж аль болох хүрэхгүй байх хэрэгтэй. Хүрсэн тохиолдолд нэн даруй урсгал усанд гараа угаах хэрэгтэй.
4. Хувцсанд наалдсан тохиолдолд 6-12 цаг хүртэл амьд байх тул гаднаас орж ирэхдээ гадуур хувцсаа ариутгалын спиртээр арчих буюу наранд 2 цаг орхиход вирус устах боломжтой. Угаалгын нунтагт маш тэсвэргүй тул өдөр бүр хувцасаа угаах нь хамгийн найдвартай арга юм.
Сэргийлэх арга:
1. Байнга амны хаалт буюу маск хэрэглэн, 1 хэрэглэсэн маскыг дахин хэрэглэхгүй байх!
2. Вирус нь гар хүрэх замаар хамгийн их дамжиж тархах ба хүний гаран дээр 5-10 минут амьдрах боловч тэр 5-10хан минутанд хүн гараар маш их болгоомжгүй үйлдэл хийдэг. Жишээлбэл нүдээ үрэх, хамраа ухах, маажих, амаа арчих гэх мэт үйлдлийг хүн минут тутамд санамсаргүй байдлаар хийдэг тул урсгал усанд гараа ойр ойрхон савандаж угаан ямар нэг юманд хүрсэн тохиолдолд нүд, ам, хамартаа хүрч огт болохгүй!
3. Гараа угаахаас гадна ам хоолойг зориулалтын уусмалаар зайлах (Betadine Sore Throat Gargle) гэртээ давсны эсвэл содын уусмал бэлтгэн хоолой амаа байнга зайлах нь вирусыг уушиг руу орохоос өмнө устгах бас нэгэн сайн арга тул хэвшил болгоно уу!
4. Вирусын өндөр эрсдэлтэй үед хүйтэн ус, мөстэй ундаа уухаас зайлсхийн халуун бүлээн шингэн амаар маш их хэмжээгээр уух ёстойг анхаарна уу!
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ