Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Цогтбаатар тогтоолоо гардсанаар бүрэн эрхийг нь хөндөхөөс цааргалах шалтаг үлдсэнгүй


Хөгжлийн банкны гэх хэргийг УДШ-ийн тогтоол хоёрдугаар сарын 21-нд албан ёсоор албажиж гарсан. Тогтоол албажих хуулийн хугацаа 30 хоног бөгөөд шаардлагатай бол дахин 30 хоногоор сунгах боломжтой байдаг. Энэ дагуу 30+30 хоног хүлээгдсэн тогтоо л ийнхүү сар орчмын өмнө албажиж, шийтгэгдсэн хүмүүсийн гарт очсон.
Тэгвэл энэ хүрээнд нийтийн албанд томилогдох эрхээ хасуулах, торгуулах ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудал анхаарал татсаар байсан. Түүний бүрэн эрх хөндөгдөж байгаа юм.
Харин Д.Цогтбаатар гишүүн шүүхийн шийдвэрийн тогтоолыг өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр гардаж авчээ.
Тэр сэтгүүлчдэд "Би тогтоолоо гардаж аваагүй байна, иймд юу ч мэдэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явна" гэх мэтийн хариулт өгсөөр өнөөдрийг хүрсэн билээ. УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногийн мягмар гарагт нээнэ. Үүгээр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөхөд ямартай ч "Тогтоол албажаагүй" гэх шалтгаан хаалт болохооргүй боллоо.
Г.САНСАРМАА
https://eguur.mn/574401/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ