Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг бүх төрлийн мэс засал хийх боломжтой боллоо


Өнөөдөр /2025.02.20/ Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын вакум ариун өрөө, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагтай болж эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал гэх мэт бүх төрлийн мэс засал хийх орчин нөхцлийг бүрдүүллээ.
Орон нутгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдээс “Олон улсын Class 1000 стандарт”шаардлага хангасан анхы өрөө Төв аймагт ашиглалтад орсноор “Төвлөрлийг сааруулах” бодлоготой уялдаж, иргэд орон нутагтаа мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанартай авах шатыг ахиуллаа.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн стратеги төлөвлөгөөнд “Хагалгааны нэгдсэн тасаг байгуулах” “Мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлэх” “Хавдрын тусламж үйлчилгээ, хавдрын мэс заслыг хөгжүүлэх” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусган 4 жилээр төлөвлөн, хүний нөөцийг бэлтгэн, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг орон нутгийн удирдлагууд танилцуулав.
Arslan.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ