Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын даргын орон нутгийн томилолт Завхан аймгаар үргэлжилж байна


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ парламентын анхны намрын чуулган дуусмагц буюу 2025.01.28-наас эхлэн нэг сар орчмын хугацаанд Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн сумдын иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллаж байна. Алс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн хувьд төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг сонгосон төлөөллөөрөө дамжуулан сонсох тун чухал байгааг илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 1000-2000 орчим км зайнд суугаа иргэдэд хүрч очиж, мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч буй нь шинэ парламент иргэндээ ээлтэй, эргэх холбоотой ажиллаж эхэлж буйг тодотголоо.
Таван нам, эвслийн төлөөлөлтэй, салбар бүрийн мэргэжилтнүүд ажиллаж буй 126 гишүүнтэй парламент анхны парламентаараа 30 жил гацсан 4 мега төслийн чөдрийг тайлж, хүн төвтэй, цаг үеийг шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалт бүхий хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор Гурван төгөлдөршил бодлогыг дэвшүүлээд байна. Энэ бодлого хэрэгжснээр хууль хүний эрхийг хангасан, хамгаалсан болох бөгөөд байгууллага, төр төвтэй биш иргэн рүүгээ хандсан, тэдэнд боломж олгосон эрх зүй бий болно гэдгийг УИХ-ын дарга иргэдэд танилцуулжээ. Хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхээр УИХ-аас 80 гаруй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Орон нутгийн иргэдийн зүгээс авто зам, дэд бүтэц, эрчим хүч, боомтын сэргэлтийн бүтээн байгуулалт шаардлагатай талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Түүнчлэн арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, малчдыг дэмжсэн Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндөөд байна. УИХ-ын даргын зүгээс “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг онцолжээ. Мөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт, Завхан аймгийн Арцсуурийн боомт хатуу хучилттай авто замаар холбох ажлын зураг төсөл эхэлж, шаардлагатай хөрөнгө оруулалтууд улсын төсөвт тусгагдаж эхэлсэн талаар дуулгалаа. Мөн Ховд аймгийн Ярантын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох сайдад уламжлахаа илэрхийлжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн энэ удаагийн орон нутгийн томилолт нь дан ганц иргэдтэй уулзаад зогсохгүй сум бүрийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм. Алслагдсан сумдын сурагчдын хувьд интернэтийн сүлжээ, хичээлийн хэрэглэгдэхүүн, анги танхим, спортын заалын хүртээмж, цахим сонгон танхмын хичээлийн давхардал болон ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах болсон нь санаа зовниж буй гол асуудал болсон талаар ярьсан юм. Харин УИХ-ын даргын зүгээс салбарын сайдтай ярилцаж, ЭЕШ-ыг өргөтгөсөн байдлаар авах журмын хэрэгжих хугацааг нь 2 жилээр хойшлуулахаар болжээ. Ингэснээр ахлах ангийн сурагчид суурь мэдлэгээ бататгаж, цаашид гүнзгийрүүлэх чиглэлээ төлөвлөх, бэлдэх боломжтой болж байна.
Ийнхүү шинэ парламент Монгол Улсын аль ч цэг дээр амьдарч буй иргэн бүр тэгш амьдоах боломжоор хангагдах зарчмыг баримталж хууль, эрх зүйн шинэчлэлээ эхлүүлж, иргэддээ эргэх холбоотой ажиллаж эхэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ