
Дубайн шоколад зах зээлд эрэлт ихтэй болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн олноор гарсан нь аюултай үр дагавар дагуулж болзошгүй гэж The Daily Mail-д бичжээ.
Штутгартын Хими, мал эмнэлгийн улсын газрын мэргэжилтнүүд Арабын Нэгдсэн Эмирт Улс, Туркт үйлдвэрлэсэн Дубайн шоколадыг шинжилжээ.
Найман дээжээс зургаад нь дал модны тос боловсруулахад үүсдэг 3-MCPD бодис хүний эрүүл мэндэд аюултай хэмжээнд агуулагдаж байжээ.
Эл бодис нь хорт хавдар үүсгэх аюултай. Зарим дээжид мөн хорт хавдар үүсгэгч афлатоксин болон глицидол бодис илэрчээ.