Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Богд сум гурав дахь удаагаа “Мөнгөн буйл”-ын шагнал хүртлээ



Өвөрхангай аймгийн Богд сумын тавдугаар багийн малчин О.Түвшингийн хотонд өнгөрсөн жилийн гуравдугаар сард ингэ ихэрлэсэн юм.
Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “мөнгөн буйл”-аар буйлладаг ёс уламжлалын дагуу аймаг, сумын удирдлагууд энэ сарын 23-ны өдөр хотонд нь очиж, ганган хүрэн ингийг мялаан малчин О.Түвшингийн гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна.
Ингэснээр Богд сум гурав дахь “мөнгөн буйл”-аа хүлээн авч байна. Тодруулбал, 1979 онд 12 мянган тэмээ тоолуулж Засгийн газрын шагнал "Мөнгөн буйл" хүртэж байсан бол 40 жилийн дараа 2019 онд 10635 тэмээ тоолуулж, түмэн тэмээтэй болсны баяраа Хөдөлмөрийн баатар Д.Жанцангийн хотонд тэмдэглэн “Мөнгөн буйл” гардуулж байжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ