Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхий дахинд цар тахал хүрээгээ тэлж байна



Дэлхий дахинд коронавирусний цар тахал хүрээгээ тэлсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд халдвар авсан өвчтөнүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 16 сая давсан бол нас барсан хүний тоо 650 мянга давжээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. 


Коронавирусний цар тахлын нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор ДЭМБ Онцгой байдлын хороог энэ долоо хоногт хуралдуулах аж. Коронавирусний халдварт өвчин дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласныгТедрос Аданом Гебрейесуссануулан дурджээ.


“COVID-19” цар тахал дэлхийг өөрчилсөн. Цар тахал хүмүүсийг нэгтгэхийн зэрэгцээ хөндийрүүлсэн нь хүмүүс нөхцөл байдалд эерэг болон сөргөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартайг харуулж байна. Бид их зүйлд суралцаж, цаашид ч илүүг сурна. Дэлхий дахин өөрчлөгдсөн хэдий ч коронавирусний халдвартай тэмцэхэд төрийн удирдлага, нийгмийн оролцоо, мэдлэг мэдээлэлтэй байдал болон түүнийг сонсох чадвар зэрэг гол хүчин зүйл урьдын адил шаардагдлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ