Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятад улс зөнөглөх өвчинтэй тэмцэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ


БНХАУ зөнөглөх өвчинтэй  тэмцэх үндэсний төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Тус улсын эрх баригчид эл өвчнийг ахмад настан болон тэдний гэр бүлийн сайн сайхан байдалд "чухал бэрхшээл" учруулж буй "нийгмийн өргөн хүрээний асуудал"  хэмээн үзэж байна гэж Reuters мэдээлэв.
Хүн амын хөгшрөлт нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсын томоохон асуудлын нэг болжээ. 2035 он гэхэд Хятадад 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо Их Британи, АНУ-ын нийт хүн амын тоотой харьцуулахад дор хаяж 40%-иар нэмэгдэж 400 сая гаруйд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
Дээрх төлөвлөгөөг боловсруулахад Үндэсний эрүүл мэндийн комиссоос гадна Хятадын засгийн газрын 15 байгууллага оролцож байна. Төлөвлөгөөнд 2030 он гэхэд  гүйцэтгэх шаардлагатай  долоон үндсэн  зорилтыг тусгажээ.
Гол зорилтуудын нэг нь 2030 он гэхэд зөнөглөлөөс урьдчилан сэргийлэх, хянах цогц тогтолцоог бий болгох бөгөөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхээс эхлээд оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх, тусламж үйлчилгээ хүртэлх бүх үе шатыг хамарах аж.
2024 оны албан ёсны мэдээллээр Хятадад 16 сая гаруй хүнзөнөглөл, тэр дундаа Альцгеймерийн өвчнөөр шаналж байгаа нь дэлхийн ийм оноштой өвчтөнүүдийн бараг 30 хувийг эзэлж байна.
Төлөвлөгөөний хүрээнд зөнөглөх өвчинтэй ахмад настнуудад үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх юм. Зөнөглөх өвчний  эмчилгээний  тасаг нь нийт өндөр настнуудын  асрамжийн газруудын 50 гаруй хувийг эзлэх ёстой аж. Түүнчлэн 2030 он гэхэд зөнөглөх өвчтэй хүмүүстэй ажилладаг бэлтгэгдсэн боловсон хүчний тоо 15 саяд хүргэхээр төлөвлөжээ.

https://www.unuudur.mn/a/273090
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ