Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын шилжилт хөдөлгөөнийг хянах, зогсоох байнгын пост ажиллуулна


Баянхонгор аймгийн Онцгой комисс энэ сарын 14-нд хуралдаж, шүлхий өвчний тархалт, өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгэм, малчдад томоохон эрсдэл үүсгэж болзошгүй тус өвчинтэй тэмцэх ажлыг шуурхайлах үүднээс дархлаажуулах ажилд шаардлагатай 70 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар батлав.
Мөн малчид үнэн бодит мэдээллээ нуун дарагдуулж илүү их эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул мэдээллийг зөв тогтоож, бодит баримт судалгаан дээр үндэслэн эрсдэлийг тооцоолох үүднээс Тагнуул, Цагдаа, Мал эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гурван ажлын багийг “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулах” ерөнхий ажлын хэсгийн дор байгууллаа.

Аймгийн хэмжээнд /аймгийн төв, сумдад/ шаардлагатай цэгүүд дээр малын шилжилт хөдөлгөөнийг хянах, зогсоох байнгын ажиллагаатай постууд ажиллуулж, бүх суманд малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглов.
Мөн АОК-оос малчдыг шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулж хамтын хараа хяналт, хариуцлагын тогтолцоо, оролцоог бий болгох чиглэлийг 20 сумын Онцгой комиссын дарга гишүүдэд даалгалаа.

Түүнээс гадна аймгийн Онцгой комиссоос Олон улсын хорио цээрт уг өвчинтэй тэмцэхэд улсын Онцгой комиссоос дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад яаралтай хүргэхээр тогтов. 
Иймээс малчдад мал сүргийн шилжилт хөдөлгөөн хийхгүй, өөрийн мал сүргээ бусад айл өрхийн мал сүрэгтэй нийлүүлэхгүй, мал сүргээ байнгын хариулгатай маллахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж, зөвлөв.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ