Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд 3 настай хүүд цус сэлбэх эмчилгээ хийгээгүйн улмаас амиа алджээ


Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий дөрвөн эмч гурван настай хүүд эмнэлгийн тусламж, цус сэлбэх эмчилгээ хийж байх үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүүгийн амь нас эрсэдсэн байна.
Улмаар гэрч, хохирогчийн гэр бүлийн мэдүүлэг, гэм буруу үйлдсэн тус дөрвөн этгээдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр “Цус сэлбэсний дараах шокийн олон эрхтний дутагдлын хүндрэл”-ийн улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасаж,  5.7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Холбогдох хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ