Зул сарын баяраар Мозамбик улсын нийслэл Мапутод байрладаг хатуу дэглэмтэй шоронгоос зургаан мянга орчим хоригдол оргосон гэж цагдаагийн албаны дарга мэдэгджээ. Цагдаагийн албаны ерөнхий командлагч Бернардино Рафаэль хэлэхдээ аюулгүй байдлын албаныхантай мөргөлдөөн үүссэний улмаас 33 хоригдол нас барж, 15 хүн шархадсан гэсэн юм.
Тус улсад аравдугаар сард парламентын сонгууль явагдсаны дараа тогтворгүй байдал үүсэж, бослогууд гарч байгаа. Энэ тогтворгүй байдал хурцдаж нийслэлд томоохон жагсаал гарсан завшаанаар хоригдлууд зугтсан аж. Тус жагсаалаар цагдаагийн машинуудыг галдан шатааж, цагдаагийн газар болон бусад дэд бүтцэд хохирол учирсан байна.
Лхагва гарагийн /2024.12.25/ үдийн үед хэсэг жагсагчид үймээн үүсгэх үед хоригдлууд оргож эхэлсэн аж. Рафаэлийн хэлснээр хоригдлууд хамгаалагчдын зэвсгийг булаан авч, бусад хоригдлуудыг суллаж эхэлсэн юм. Рафаэль “Жагсагчид хоригдлуудыг гаргахыг шаардан шуугиан дэгдээсэн” хэмээсэн байна. Түүний хэлснээр жагсагчид шоронгийн нураасны дараа хоригдлууд зугтаж эхэлсэн аж.
Эх сурвалж: The Guardian