Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд ХҮРЧЭЭ


ХӨСҮТ болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс хамтарсан томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрчээ.Тухайлбал,дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байгаа бол нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байна.
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв өнөөдрийн байдлаар хүүхдийн 330 ортой. Нэмж ор дэлгээд 600 гаруй хүүхдийг эмчилж байна.
Хүүхдийн яаралтай тусламжаар хоногтоо 300-350 хүүхэд, амбулаториор 200-250, хоногт нийтдээ 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна. Ирж үзүүлж, эмчлүүлж буй хүүхдүүдийн 90-95 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шинжтэй байна.
Насны бүлгээр авч үзвэл нэг хүртэлх насны хүүхдүүд 30 хувь, 2-5 насныхан 50 хувь, сургуулийн насны хүүдүүд 30 хувийг эзэлж байна. Эдгээр ирж буй хүүхдийн дийлэнх буюу 35 орчим хувь нь заавал хэвтэн эмчлүүлэх шаарлагатай, бусад нь хувь нь гэрээр амчилгээ бичүүлэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хандаж буй хүүхдийн илэрч байгаа шинж тэмдэг нь бага насны буюу нэг хүртэлх насны хүүхдэд цээж шуугиж, амьсгалын дутагдал, хордлогод орсон шинж тэмдэгтэй ирж байна. Харин цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдэд маш өндөр халуурсан, бөөлжсөн, халууны эм уусан ч буухгүй таталт өгсөн шинж тэмдэгтэй хүүхдүүд маш ихээр ирж байна гэж мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ