Швед, Финландыг холбодог харилцаа холбооны кабельд дахин гэмтэл гарсан тухай Aftonbladet хэвлэл мэдээллээ. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр Финландын хуурай газарт илэрсэн кабелийг гэмтлийг мягмар гаргийн орой илрүүлжээ. Хоёр улсын аюулгүй байдлын албанаас хамтран мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн ч шилэн кабелийг санамсаргүй байдлаар гэмтээсэн болж таарчээ. Өөрөөр хэлбэл, Финландын нутаг дэвсгэр дээр газар шорооны ажил хийж байсан эксковаторын жолооч сүлжээг тасалж гэмтээжээ.
Өнгөрсөн сарын 18-нд Балтийн тэнгисийн ёроолд тавигдсан Литва, Швед улсыг холбодог шилэн кабелийг тасалсан хэрэг гарсан юм.