Мобиком корпорацийн хөрөнгө өоруулалтаар Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт хүртэлх 76 км газарт өндөр хурдны шилэн кабель суурилуулах ажил дуусч, 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч ашиглалтад орууллаа.Ингэснээр Бичигт боомт болон Эрдэнэцагаан сумын хил хамгааллын бүсэд оршин суудаг иргэд гар утсаараа Мобикомын 4G сүлжээнд холбогдохоос гадна Мобинетийн өндөр хурдны интернэтээр телевиз, видео стриймингийн VOO үйлчилгээг давхар ашиглах боломж бүрдэж байна.
Дээрх76 км газар өндөр хурдны шилэн кабелийн сүлжээтэй болсноор Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн штаб, Хилийн цэргийн ажилчдын байр, Хилийн цэргийндөрөвдүгээр застав, Бичигт боомтын Гаалийн салбарт шинээр сүлжээ орж байгаа юм. Бичигт боомт нь Улаанбаатар хотоос 850 км зайд байрладаг алслагдсан сум суурин газар тул дэд бүтэц сайн хөгжөөгүй байсан юм. Харин өндөр хурдны шилэн кабельд холбогдсоноор хилчид, хил орчмын албан хаагчид хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тогтмол хангагдаж, хоорондоо мэдээ мэдээллээ түргэн шуурхай солилцох, ачаа тээвэрт яваа жолооч нар ар гэртэйгээ саадгүй холбогдох боломж бүрдлээ. Мөн боомт орчмын айл өрхүүд, албан байгууллагууд Мобинетийн өндөр хурдны интернэтийг ашиглан ажил хэргээ шуурхай явуулж, хүүхэд багачууд VOO үйлчилгээгээр дамжууланцахимхичээлээ нөхөж, ухрааж үзэх, хичээлдээ хоцрогдолгүй оролцох боломж бүрдэж байгааг сайшааж байлаа.
Мобиком корпораци нь иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тасралтгүй хүргэх онцгой үүргийнхээ дагуу энэ жил авто зам, төмөр зам дагуу, хилийн боомт, цэргийн ангиуд, уул уурхайн бүс, төв суурин газраас алслагдсан багууд, аялал жуулчлалын 166 бүсэд шинээр сүлжээний дэд бүтэц байгуулахаар төлөвлөснөөс 80-90 орчим хувьд нь сүлжээгээ амжилттай нэвтрүүлжээ.
Шилэн кабелийг хүлээж авах үйл ажиллагаандСүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат,Хилийн 0146 р ангийн захирагч бичигт боомтын зөвлөлийн дарга хурандаа О.Азхүү,Бичигт дэх гаалийн газрын дарга Н.Амарбаатар,Мобиком корпорацийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Отгончимэг,Мобинет компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг,Мобиком корпорацийн Техникийн төлөвлөлт, техник байгуулалтын газрын захирал Сатоши Монива,Мобиком корпорацийн Техникийн төлөвлөлтийн албаны захирал Д.Дагвасүмбэрэл, МобикомСүхбаатар салбарын захирал Р.Туяажаргал нар оролцов.