Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жүжигчин Амарсайханыг хүүхэд зодсон гэх хэргээр шалгаж байгаа


Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд түгээд байсан билээ.
 Тодруулбал, “Хаалга нүдлээ” гэж уурлан 13-15 насны 3 хүүхэд зодсон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед найзуудын хамт манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Тодруулбал:Halloween-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ