Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэд автомашинаа зарахдаа улсын дугаараа өөрийнхөө нэр дээр хадгалуулж болно

Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог 730,000-аас давуулахгүй байх шийдвэр хэрэгжиж, шинээр улсын дугаар олгохгүй байгаа билээ.
Харин Улаанбаатарын иргэн, ААН тээврийн хэрэгслээ зарсан тохиолдолд улсын дугаарыг авч үлдээд хадгалуулах үйлчилгээг өнөөдрөөс сэргээжээ.
Энэ талаар АТҮТ-ийн мэргэжилтэн болон ахлах мэргэжилтнээс тодруулахад "Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах үйлчилгээг Улаанбаатарын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард түр зогсоосон байсан. Зам, Тээврийн Яамнаас зөвшөөрснөөр өнөөдрөөс уг үйлчилгээ хэвийн явагдаж эхэллээ. Харин орон нутагт үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа юм.
Улаанбаатарын дугаартай автомашинаа худалдсан бол өөрийн эзэмшлийн дугаараа 90 хоног хүртэл хугацаанд өдрийн 5,500 төгрөгийн төлбөр төлж, хадгалуулж болно. Ингэхдээ дахин 90 хоногоор сунгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл автомашины улсын дугаарыг 180 хоног хадгалах үйлчилгээ, нэг л удаа сунгалт хийнэ гэсэн үг.
Тухайн иргэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэд хоногоор хадгалуулахаа өөрөө сонгоно. Нэг хоног ч хадгалуулж болно. Гэтэл шинээр авах машинаа нэг хоногийн хугацаанд авч амжаагүй бол дахин сунгуулахдаа 90 хоногийг сонгохгүй бол гурав хоногоор сунгуултал машин нь ирэхгүй тохиолдолд хүчингүй болно.
Дугаар хадгалуулах үйлчилгээг 90 хоногоор сунгуулахдаа төлбөрөө эхэлж төлөх бөгөөд энэ хугацаанаас өмнө авчихвал үйлчилгээ аваагүй хоногийн мөнгийг иргэнд буцааж олгох нөхцөлтэй юм.
Автомашины улсын дугаарыг хоёр тохиолдолд хадгалдаг.
  1. Тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулах буюу цаашид ашиглахгүй болж байгаа тохиолдолд
  2. Орон нутгийн хаягтай иргэнд тээврийн хэрэгслээ худалдвал өөрийн эзэмшлийн Улаанбаатарын дугаарыг хадгалуулж, дараагийн машиндаа шилжүүлж хэрэглэх боломжтой.
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг Авто Тээврийн Үндэсний Төвөөс/АТҮТ/ үзүүлнэ. Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах үйлчилгээг төв буюу зөвхөн Цирк салбарт хийдэг. 
Дугаар хадгалах үйлчилгээг Монгол Улсын иргэн, байнга болон түр оршин суух визтэй гадаадын иргэн, хуулийн этгээд авч болно. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдгийг нотлох иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ шаардана.
Авто Тээврийн Үндэсний Төв нь Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар бөгөөд өмчийн болон орон нутгийн хуулийн дагуу өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж, ашиг олдог. Энэхүү үйлчилгээний орлогоос үйл ажиллагааны зардал болон ажилтнуудын цалин хөлсөнд зарцуулж, төсөвт мөнгө төвлөрүүлдэг, татвар төлөгч байгууллага юм" гэж тайлбарлалаа.
Импортын автомашин болон орон нутгаас Улаанбаатарын иргэн автомашин худалдаж авч байгаа тохиолдолд улсын дугаар олгох үйлчилгээг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв хариуцдаг болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ