Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь өнгөрсөн бямба гарагт болсон билээ. Тэр нь Монгол бахархлын өдрийн барилдаан байлаа. Тэгвэл одоо улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан бөх сонирхогчдыг хүлээж байна. Мөн сумын цолтнууд болон өсвөрийнхний “Хуурнин шуугигч” барилдаан болно. Барилдааны хуваарийг хүргэе.