Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алдаж болохгүй, анхаарлаа сарниулахгүй хууль!


Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчэын боловсронгүй болгох, мөн Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалын гэрээ байгуулахыг тусгасан. Дорноговь аймгийн Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар Францын Орана майнинг компанитай хамтрах ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ажиллаж буй. Хамгийн сүүлийн мэдээллээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын мэдээлснээр удаан хугацаанд ажлын хэсэг дээр санал зөрөлдсөн саналууд дээр ойлголцож байгаа бөгөөд Монголын талаас зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ.
Цөмийн энергийн тухай хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй, өмнө нь 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн Монголын Засгийн газрын  эзэмших хувь, нөөц ашигласны төлбөр тооцох, татвар, үйл ажиллагаанд тавигдах шаардлага зэрэг олон асуудлыг тодорхой болгох, хуулийн ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг тодорхой болгох зорилгоор энэхүү хуульд өөрчлөлт оруулж буйг хууль санаачлагч онцолжээ.
Хуульд,
  • Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох,
  • Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ,
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах,
  • Хөрөнгө оруулалтын гэрээг 20 хүртэлх жилээр байгуулах,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн урааны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр 0-130 ам.доллараар ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцох
  • УИХ цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигсаны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох зэрэг онцлох заалтуудыг тусгажээ.
Мөн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хуулиудад тус тус өөрчлөлт оруулах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Франц улсад төрийн айлчлал хийх үеэр протколд гарын үсэг зурах  үед тохиролцох шаардлагатай 420 гаруй саналыг 223 санал дээр нэмсэн байсан. Түүнээс хойш 6 дэд ажлын хэсэг ажилласан. Ерөнхий сайдын зүгээс байгаль орчны чиглэлээр эрсдлийн үнэлгээ гаргуулах, хөрөнгө оруулагч тал дээр эрсдлийг хамтдаа хариуцлага хүлээх гэдэг тодорхой үүрэг өгсөн. Одоогийн гэрээний төслийн 51 хувь дээр харилцан ойлголцолд хүрсэн гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэж байсан юм.
Франц улстай хийж буй уран ашиглах гэрээний 51 хувийг Монгол Улс даваа эрхтэйгээр эзэмшинэ. Ингэхдээ Монголын тал ямар нэг санхүүжилт гаргахгүй бөгөөд 100 хувь Францын тал санхүүжилтээ хийнэ.  Хугацааны хувьд 40 жил бөгөөд 30 жилд нь олборлолт, 10 жил нөхөн сэргээлт хийнэ гэж талууд ойлголцжээ.
Зөөвч овоо, Дулаан-Уул орчим нийт батлагдсан нөөц нь 100 345 тонн. Үүнээс ашиглаж болох нөөц нь 70 гаруй мянган тонн гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Зөөвч овоо төслийн хүрээнд жилд 2500 тонн уран олборлох боломжтой юм. Энэхүү нөөц нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн бүртгэгдсэн хамгийн өндөр нөөц юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн хөрөнгө оруулагч Франц улсын “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх ийнхүү удаа хугацааны дараа УИХ-ын босго давж, яаралтай горимоор хэлэлцэгдэх гэж байна.
Мэдээж бид хөрөнгө оруулалтын гэрээг хийж, цаашдын эдийн засгийн өгөөжийг зөв тооцож, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх нь хамгаас чухал. Оюутолгойгоос хойш хийгдэж байгаа дараагийн томоохон төслийн нэг нь болж буйгаараа ч онцлогтой. Тиймээс, өмнөх алдааг давтахгүй, Монгол Улсын тал давуу эрх, өгөөжөө хүртэх гэрээг байгуулахын тулд хамтарсан Засгийн газар, УИХ-ын гишүүдээс гадна олон нийт ч гэсэн энэхүү гэрээнд анхаарлаа хандуулах үүрэгтэй. Иргэн бүр зүйл, заалт бүрийг нь ойлгож, мэдэхгүй ч УИХ-д анх удаа сонгогдсон 126 гишүүн бүр энэ хуулийн өөрчлөлт, цаашдын өгөөжийг ард түмэн, олон нийт хүртэхэд нь хянуур, нямбай хандах нь чухал. Хөрөнгө оруулалтын гэрээ төлөвлөсөн цагтаа хийгдэж, үйлдвэрлэл эхэлсэн цагаас бидний эрчим хүчний хараат бус байдал, эдийн засгийн өгөөж, ажлын байр гээд олон зүйлийн эхлэл болно гэж тооцоолж буй. Хамгийн чухал нь том төслүүдээ хөдөлгөхийн тулд бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ Монголд ашигтай, монголчууд ашгийг нь хүртэх байдлаар хийх ёстой бөгөөд энэ эрх мэдэл нь УИХ-д, УИХ-ын эрхэм түшээдэд хадгалагдаж буй. Гэрээг яаравчлан батлах нь чухал ч “яаралтай” нэрийн дор хөнгөн, хуумгай хандаж үл болох чухал гэрээг УИХ хэлэлцэх гэж байна.
“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлжээ. 2016 оноос гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Уг ураны орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн юм. Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтай.
Цөмийн энергийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй ЭНД дарж танилцана уу.

https://news.mn/r/2760440/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ