Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"ЭМТ-ийн дарга нарт хариуцлага тооцох эрх надад байхгүй"


Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өчигдөр /2024.10.17/ эмнэлгийн хэрэгсэл хэрэглээнд хүрэлцдэггүй тул өвчтөнүүддээ тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна гэж шүгэл үлээсэн. Тиймээс  энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулга авлаа. Мөн  олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл, талцал дагуулаад байгаа эм, тариаг жороор олгох нь зөв, буруу эсэхэд хариулт авсан юм.

-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын үлээсэн "шүгэл"-ийг та сонссон биз дээ. Эмч нар үзлэгийн хэрэгсэлгүй байгаа нь Монголын эрүүл мэндийн салбар дампуурлаа зарлах хэмжээнд очлоо гэж харагдаж байгаа?
-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр үүсээд байгаа асуудлыг сонссон. Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд төсөв мөнгөө зөв зохистой зарцуулж чадахгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлсэн, дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн байгаа.
-Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагад ямар арга хэмжээ авах вэ?
-Надад дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг солих эрх байхгүй. Гэхдээ бүх эмнэлгийн үйл ажиллагаа доголдолгүй явах ёстой. Иргэд эмнэлгээс цаг алдалгүй тусламж үйлчилгээгээ хүргэх ёстой.
-Яагаад ийм асуудал үүссэн юм бол?
-2021 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ёстой мөнгийг төвлөрүүлээгүй. Энэнээс болж салбар яам 218 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна.
2022 онд Covid-19 цар тахлын үед омикроны эсрэг үзүүлсэн тусламж үйлчилгээнд гарсан зардлыг энэ санд төвлөрүүлээгүйгээс болж, өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм. Цаашид анахаарч ажиллана. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг цаг хугацаанд тавина. Мөн эм эмнэлгийн хэрэгслийг зээлээр авдаг, багагүй хэмжээний өр байна. Үүний санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгасан байгаа. Ирэх онд эрүүл мэндийн даатгалын санд 2.3 их наяд төгрөгийн төсөв тавигдсан. Энэ нь энэ оны төсвөөс 18.6 хувиар нэмэгдүүлсэн.
-Эмч нарын цалингийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Эмч эмнэлгийн ажилтнуудын  цалингаас гадна чадавхыг дээшлүүлэх шаардлагатай. Эмч нарын цалинг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.
-Эм, тариаг эмчийн жоргүй олгохгүй болсон нь иргэдийг бухимдуулж байна. Таны хувьд ямар бодолтой байна?
-Эрүүл мэндийн сайд болон яамны зүгээс ямар  нэг тушаал шийдвэр, журам гаргаагүй. Харин Эм, эмнэлгийн тухай хуулийг  2023 онд шинэчлэгдсэн. Энэ хууль 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Нэг ижил үйлчилгээ, нэг нэртэй ч үйлдвэрлэсэн орноос хамаараад эм, тариа өөр, өөр байгаа асуудлаар "Хүний эмийн зөвлөл" хуралдаж байна.  Ирэх долоо хоногоос шийдвэрээ танилцуулж энэ асуудал цэгцэрнэ" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ