Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэн түрүүлж дэлхийн анхны их наядтан болох вэ


Дэлхийн хамгийн баян арван хүний найм нь технологийн салбарынх байна.  Тэдний хэн нь хамгийн түрүүнд их наядтан болох вэ. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө нь 200 тэрбум доллар (182.57 тэрбум евро)-т хүрсэн. Тиймээс тэрээр “Amazon”-ийг үндэслэгч Жефф Безос, Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск гэсэн хоёр л технологийн удирдагчийг багтаасан энэхүү элит клубын хамгийн баян  гишүүн болжээ.
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮМҮҮСТЭЙ САЛБАР
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн дагуу дэлхийн хамгийн баян гурван хүн бүгд технологийн салбараас гаралтай. Үнэн хэрэгтээ хамгийн баян 10 хүний найм нь энэ салбарынх байна. Эдгээрт “Oracle”-ийг үндэслэгч Ларри Эллисон, түүний араас Майкрософт үүсгэн байгуулагч Билл Гейтс, “Google”-ийн холдинг компани болох “Alphabet”-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж нар багтаж байна. “Informa Connect Academy”-ийн саяхан гаргасан тайланд дурдсанаар “Microsoft”, “Apple”, “Nvidia”, “Alphabet”, “Meta” зэрэг компани 2024 оны долоодугаар сарын байдлаар нэг их наяд гаруй ам.доллароор үнэлэгдэж байна. Мөн уг тайланд өнөөгийн олон тэрбумтнуудын хэн нь их наядтан болох магадлал өндөр байгааг судалж, дэлхийн анхны их наядтаныг гуравхан жилийн дараа тодрох магадлалтай гэж үзэж байна. Судалгааг дэлхийн хамгийн чинээлэг 30 хүний цэвэр хөрөнгийн мэдээлэл, сүүлийн таван жилийн дундаж өсөлтийн тооцоонд үндэслэн хийжээ. Үүний үр дүнд хэн түрүүлж их наядтан болох магадлалыг урьдчилан таамаглахын тулд хүн бүрийн баялгийн 30 жилийн прогнозыг гаргаж, тэд энэ статуст хүрэх жилийг тооцоолсон байна.
ДЭЛХИЙН АНХНЫ ИХ НАЯДТАН ХЭН БОЛОХ ВЭ
Жагсаалтыг тэргүүлсэн Элон Маск 2027 он гэхэд анхны их наядтан болох боломжтой бөгөөд цэвэр хөрөнгө нь жил бүр дунджаар 109.88 хувиар өсдөг гэсэн судалгаа гарчээ.
Маскийн хөрөнгийн дийлэнх хувь нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч Тесла болон хувийн пуужингийн SpaceX компанитай холбоотой байна. Тэрбээр мөн X Corp-ын 79 орчим хувийг эзэмшдэг бөгөөд 2022 онд 44 тэрбум ам.доллароор (ойролцоогоор 39.6 тэрбум еврогоор) худалдаж авсан боловч түүнээс хойш үнэ нь мэдэгдэхүйц буурчээ.
Түүнчлэн, Маск нь “Neuralink”, “The Boring Company”, xAI зэрэг хэд хэдэн стартапуудад хувь эзэмшдэг. Түүний араас Энэтхэгт төвтэй Адани группийг үүсгэн байгуулагч Гаутам Адани 2028 он гэхэд их наядтан болох төлөвтэй байна. Ирэх 30 жилийн дотор их наядтан болно гэж таамаглаж байсан 28 хүний 11 нь (40 орчим хувь) нь технологийн салбарынхан байна. Жагсаалтад Марк Зукерберг, Ларри Пэйж, Жефф Безос, ТикТокийн толгой компани ByteDance-ийн үүсгэн байгуулагч Жан Имин, Билл Гейтс зэрэг салбарын бусад томоохон нэрс багтсан нь жагсаалтыг тойрсон байна.
Эх сурвалж: Euronews
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ