НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нэр дэвшүүлэх юм.
Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатар, НИТХ-ын даргад А.Баяр нарыг нэр дэвшүүлэв. Улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар НИТХ-ын даргаар А.Баярыг сонголоо. НИТХ-ын 45 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос хоёр саналын хуудас хүчингүй болсон байна. Нэр дэвшигч А.Баяр нь 43 төлөөлөгчийн 86.7 хувь буюу 39 төлөөлөгчийн саналаар сонгогдов.
Үүнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
- 1992-2002 Нийслэлийн 10 жилийн гадаад хэлний сургалттай 18 дугаар дунд сургуулийн химийн сонгоны анги
- 2002-2008 Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр
- 2008-2010 Хартфорд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр
- 2017-2020 МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ:
- 2007 он - "Корпорэйт" зочид буудалд маркетингийн ажилтан
- 2010 он - "Хүрэл Интернэйшнл Транс" ХХК-д гүйцэтгэх захирал
- 2011 он - "Цаст фүүдс" ХХК-д гүйцэтгэх захирал
- 2013 оноос - "Биг Виг" ХХК-д захирал
- 2020 оноос - УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалангийн зөвлөх
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2004 он - Анагаах ухааны их сургуулийн Оюутны холбооны дарга
- 2015 он - JCI Централ салбар байгууллагын 2015 оны төслийн хорооны захирал
- 2015 он - Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2015 он - БЗД-ийн Монголын Залуучуудын Холбооны тэргүүлэгч
- 2016 оноос - БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
- 2016-2017 оноос - БЗД-ийх ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
- 2017 он - JCI Централ салбар байгууллагын 2017 оны дэд ерөнхийлөгч
- 2018 он - JCI Централ салбар байгууллагын Эрх зүйн ерөнхий зөвлөх
- 2019 он - JCI Централ салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2019 оноос Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч